Dark Light
Нийгэм | 2023-01-10

"7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний 4 төрлийн валютыг бэлнээр хураан авсан"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураасан асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун: "АТГ, цагдаагийн байгууллагын ажлын хэсгээс энэ оны нэгдүгээр сарын 5-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэгжлэгээр яллагдагч "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр орон сууцнаас 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валютыг бэлнээр хураан авсан. Мөн зургаан орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бусад шаардлагатай гэж үзсэн бусад эд зүйлсийг хураан авсан. Хэргийн холбогдогч Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /18.6/ буюу мөнгө угаах, /18.3/ буюу татвар төлөхөөс зайлсхийх, /22.10/ буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих, /22.4/ буюу хахууль авах гэсэн зүйл ангиудаар холбогдуулан шалгалтын ажлыг хийж байна.

Мөн өчигдөр буюу 2023.01.09-ний өдөр Б-д 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Цаашид хамтарсан ажлын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхээр ЦЕГ болон АТГ прокурорын хяналт дор ажиллаж байна. 

Сонирхуулахад ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын шалгагдаж байгаа хэргийн онцлогоос шалтгаалан дийлэнх хэрэг нь суурь гэмт хэргийг шалгах явцад нийтийн албан тушаалтанд холбогдоод явдаг. Тийм нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Нийслэлийн прокурорын газарт санал хүргүүлэн Улсын ерөнхий прокурорын газраас тогтоол гарч хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсгийн тушаал гарч шалгалтын ажлыг хийдэг. Өнгөрөгч онд ЦЕГ-аас АТГ-тай нийт 11 гэмт хэрэгтэй хамтарсан ажиллагаа явуулсан. 

Энэ хэрэгт хэчнээн хүн, ААН шалгагдаж байгааг хэлэх боломжгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжихөд таван жилийн, хахууль авах хэрэгт 12 жилийн хорих ял оноодог. Шалгалтын явцад хэчнээн албан тушаалтан холбогдохыг урьдчилж хэлэх боломжгүй” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10