Dark Light
Нийгэм | 2023-01-11

ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож буй эмийн жагсаалт

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

 Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн 13 ерөнхий нэршлийн  19 тун хэмжээ бүхий эмийн зардлыг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эдгээр эмийг "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10