Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 189 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 24 км/-т 8 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход Ө-ийн “УАЗ-220692” загварын автомашин 8 зорчигчтой /1 хүүхэд, 7 том хүн/ цасанд суусан байсныг 8 минут ажиллаж татан гаргасан.
Мөн Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн “Бригадын төв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 35 км/-т суудлын автомашин голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.11-ний өдрийн 01:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Улиастай сумаас Алдархаан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Пикап” загварын суудлын автомашин /1 зорчигтой/ Завхан голын мөс цөмөрч суусан байсныг 1 цаг 20 минут ажиллаж татан гаргасан.
АДМИН








Нийгэм






