Dark Light
Нийгэм | 2023-01-11

Б.Баттөмөр: "Э.Бат-Амгалан гишүүн архи уудаггүй гэж хэлсэн, нотлох л хэрэгтэй байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр /2023.01.10/ УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан төрийн ордонд согтуугаар танхайрсан тухай зураг, мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй.

Уг асуудлаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөс тодрууллаа.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр: "Э.Бат-Амгалан гишүүн би бол архи уудаггүй хүн гэдэг хариултыг өгсөн. Тэгэхээр архи уусан эсэхийг нотлох л хэрэгтэй. Хэрвээ архи уусан нь тогтоогдвол Ёс зүйн сахилга хариуцлагын байнгын хорооноос сануулах, уучлалт гуйхыг шаардах, цалингийн 20 хувиар торгох гэсэн гурван арга хэмжээ авах ёстой. Түүнээс биш Ёс зүйн байнгын хороо хуралдаад чи архи уусан гээд эрхийг нь түдгэлзүүлэх гэсэн эрх зүйн орчин байхгүй. Архи уучихсан байна гээд нотолгоогүй зүйлийг ярих боломжгүй байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10