Dark Light
Нийгэм | 2023-01-11

Засгийн газрын агентлагийн 18 даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалаас чөлөөллөө.

- Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Лхамсүрэнгийн Алтангэрэл

- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Доржсүрэнгийн Жаргалсайхан

- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Самданнямын Мөнхчулуун

- Стандарт, хэмжил зүйн газрын дарга Болдбаатарын Билгүүн

- Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Цэдэнбалын Батзул

- Ойн газрын дарга Бямбасүрэнгийн Оюунсанаа

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэл

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ишравжаагийн Даваадорж

- Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Ганзоригийн Батдорж

- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Анандын Энхманлай

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрын дарга Төмөр-Очирын Ням-Очир

- Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Содномрэнцэнгийн Мөнхнасан

- Соёл, урлагийн газрын дарга Намчингийн Мөнхзул

- Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Лхамсүрэнгийн Баярмандал

- Үндэсний геологийн албаны дарга Ойдовын Чулуун

- Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Дамдинжавын Батчулуун

- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Даваахүүгийн Нарантуяа нарыг  үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө. Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Шарын Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10