Dark Light
Нийгэм | 2023-01-12

Тусгай хамгаалалттай бүс нутгийн менежментийг сайжруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ричард Буанганийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд манай хоёр улс байгаль орчны хамгаалал, тэр дундаа тусгай хамгаалалттай бүс нутгийн менежментийг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэнд талархаад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг гардуулан өглөө.

Цаашид тусгай хамгаалалттай бүс нутгийн менежментийг бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүлэмжийн хийн ялгарал, метан хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулахад хамтран ажиллахаар тохирлоо. 

Түүнчлэн харилцан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгааг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай бүс нутагт эко аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх талаар санал солилцов.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10