Dark Light
Нийгэм | 2023-01-12

Суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч суужээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар баг, “Долоон гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км/-т Нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 1 сарын 11-ний өдрийн 18:50 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Долоон гатлага гэдэг газраас Цэнгэл сумын чиглэлд 7 зорчигчтой зорчиж явсан иргэн Б /52 настай, эрэгтэй/-ын “УАЗ-469” загварын суудлын автомашин “Шар нуур”-ын мөс цөмөрч суусан байсан тул 22:40 цагт татан гаргасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19