Dark Light
Нийгэм | 2023-01-12

Интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжүүлэх технологийн сургалт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв /APNIC/-тэй хамтран харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн инженер, техникийн ажилчдад зориулан интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжүүлэх технологийн сургалтыг 2023 оны 02 дугаар сарын 06-аас 08-ны өдрүүдэд, Монгол Улсын интернэтийн сүлжээг Интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжих төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр  Новотел зочид буудалд тус тус зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сургалт, хэлэлцүүлэгт Улсын бүртгэлийн ерөнхий газар, И-монголиа академи УТҮГ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, Дата төвүүд болон Монголын банкуудын инженер, технологийн ажилчид хамрагдах юм. 

Сургалтын бүртгэлийн болон хөтөлбөрийн мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.

https://academy.apnic.net/en/events?id=a0B2e000000cYUDEA2

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10