Dark Light
Нийгэм | 2023-01-12

"Эрэгтэй хүн жилээ угтаж, эмэгтэй хүн жилээ дагаж засал номоо хийлгэвэл өлзийтэй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн зурлага болон сар шинийн 1-нийг хэдний өдөр тэмдэглэх талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч Г.Батсууриас тодрууллаа.

Гандантэгчэнлин хийдийн зурхайч Г.Батсуурь: Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жил нь эм жил буюу зөөлөн жил тохиож байна. Энэ жилдээ нийт Монголчууд эрүүл энх, сайн сайхан болоод өвгөд хөгшдөд буюу өндөр дээд суудалтад сайн, залууст буюу дунд суудалтад дунд, хүүхэд нялхаст онцгой анхаарах жил хэмээн зурхайн ухаанд айлдсан байна.

Жил орсон, мэнгэ голлосон болон ямарваа нэгэн мөчлөг  таарсан хүмүүс засал номдоо шамдах хэрэгтэй. Эрэгтэй хүн жилээ угтаж, эмэгтэй хүн жилээ дагаж засал номоо хийлгэвэл өлзийтэй. Жил орсон болон сөрөг суудал дээр суусан хүмүүс засал номоос гадна бие хэл сэтгэл ариун, явдал мөр цэгц, сэтгэлийг голчлон явбал сөрөг муу зүйлээс холуур байна.

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн шинийн 1-ний өдөр нь 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохионо. 

Монголчууд бид шинийн нэгний өдөр сайн сайхныг бэлгэдэж өглөө нар мандахтай уралдан зүг мөрөө гаргадаг. Мөр гаргахдаа гарч байгаа жилийнхээ цог хийморийн зүгт гарч сууж байгаа суудлынхаа цээрийг арилгаад тухайн жилийнхээ буян хишгийн зүгээс гэртээ ирэхийг хэлдэг. Хэрвээ буруу зүгт зүгээ гаргавал тэр өдрөө өөрийнхөө сайн зүг рүү мөрөө гаргаж цог хийморийн дарцгаа хийсгэж, буян хишгийн зүгээс гэртээ орж ирэн цээрээ гаргана. 

Шинийн нэгнээс 15-ний хооронд заавал заслаа хийлгэх ёстой гэсэн ойлголт байхгүй. Бурхны ном нь цаг хугацаа орон зайг заадаггүй" гэлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10