Dark Light
Нийгэм | 2023-01-12

М.Ганбаатар: Ирэх 7 хоногоос агаарын чанарт мэдэгдэхүйц үр дүн гарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар агаарын чанарт ирэх долоо хоногоос мэдэгдэхүйц үр дүн гарч, утаа буурах тухай Зариг.мн-д өгсөн ярилцлагадаа дурджээ.  

Тэрээр: “Сайжруулсан түлшийг хэрэглээд 4 жил болж байна. Үүний дагуу хэд хэдэн дагалдах ажлуудыг хийж ирсэн.

1. Гэр хорооллыг сайжруулсан түлшээр хангах

2. Сайжруулсан түлштэй холбоотой хэрэглээний хяналт

3. Тухайн айлын зуух, яндантай холбоотой 3 ажлыг хийж ирсэн.

Үүнтэй холбоотойгоор айлуудын зуух яндангийн засвар үйлчилгээнүүдийг өнгөрөгч намар хийгээгүй байна. Гэхдээ нөхөж хийнэ. Мөн үйлдвэрийн процессын өдөр тутмын хяналтыг намайг ажиллаж байх үед 24 цагаар хийдэг байсан. Гэвч тэр хяналтын тогтолцоо зогссон байсныг өнгөрсөн даваа гарагаас сайжруулсан. Мөн тухайн нүүрсний орц жортой холбоотой үйлдвэрийн технологийн бүтээгдэхүүний гарцтай холбоотой хяналтуудыг давхар тавьж эхэлсэн. Технологийн алдаа гараагүй. Технологийн алдаа гэхээсээ илүү гэр хороололд хүрч байгаа түлш нь тодорхой үзүүлэлт, стандартын дагуу байх ёстой. Технологийн алдаа нь орц жор, техник тоног төхөөрөмж болон тээвэрлэлт гэх гурван зүйл дээр гардаг. Үүнтэй холбоотойгоор хяналтыг сайжруулна. Мөн хэрхэн галлах талаар хэрэглэгчдэд зөвлөмж зөвлөгөө хүргэнэ. Агаарын бохирдлыг тодорхой түвшинд барих 2019 оных шиг хэмжээнд барих зайлшгүй шаардлага байгаа.  БОАЖЯ-ны дэргэд Мэргэжлийн хяналтын газар шуурхай хяналт тавьж ажилласан. Хяналтыг сайжруулаад эхлэхээр ирэх долоо хоногоос агаарын чанарт мэдэгдэхүйц үр дүн гарна” гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10