Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажиллаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж 2023 онд үндэсний хэмжээнд зохион байгуулах үнэлгээний талаар мэдээлэл сонсож цаашид анхаарах чиглэлээр санал солилцлоо. Ажлын гүйцэтгэлд хяналт хийж цаашид хийх ажлын чиг үүргийг баталгаажуулж дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Сайд Л.Энх-Амгалан тэмдэглэхдээ Боловсролын үнэлгээний төв нь Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх болон үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэхтэй холбоотой үндэсний хэмжээний томоохон үнэлгээний ажлуудыг амжилттай хийж, хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат өнгөрсөн онд хийсэн үнэлгээний онцлох ажлуудын үр дүн болон 2023 оны байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийж. Ирэх 2023 онд Боловсролын үнэлгээний төвөөс үндэсний хэмжээнд боловсролын бүх түвшинд дараах үнэлгээг зохион байгуулна.
Үүнд:
1. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
1.1 Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ;
1.2 Гүйцэтгэлийн үнэлгээ /Багш, байгууллага/;
2. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
2.1 Боловсролын чанарын үнэлгээ;
2.2 Улсын шалгалт;
2.3 Монгол хэл бичгийн шалгалт;
2.4 Элсэлтийн ерөнхий шалгалт;
2.5 PISA олон улсын үнэлгээ;
2.6 Гүйцэтгэлийн үнэлгээ /Багш. байгууллага/;
3. МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ
3.1 Улсын шалгалт;
3.2 Боловсролын чанарын үнэлгээ;
3.3 Гүйцэтгэлийн үнэлгээ /Багш, байгууллага/;
4. ДЭЭД БОЛОВСРОЛ
4.1 Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын үнэлгээ;
4.2 Дээд боловсролын сургуулийн байгууллагуудын бакалаврын сургалтын зарим хөтөлбөрт тоон болон чанарын үнэлгээ хийх, эрэмбэлэх;
4.3 Дээд боловсролын сургуулийн байгууллагуудын дата өгөгдлийн харьцуулсан судалгаа;
АДМИН








Нийгэм






