Dark Light
Нийгэм | 2023-01-13

Элвис Прэслигийн ганц охин таалал төгсөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Рок-н-роллын хаан домогт Элвис Прэслигийн ганц охин Лиза Мари Прэсли зүрхний шигдээс болж пүрэв гарагт эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлсэн билээ. Харамсалтай нь Лиза Мари Прэсли эмнэлэгт хүргэгдээд удалгүй пүрэв гарагийн шөнө 54 насандаа таалал төгссөнийг түүний ээж Приссилла Прэсли мэдэгджээ.

Тэрээр “Миний үзэсгэлэнт охин Лиза Мари биднийг орхин одсон тухай аймшигт мэдээг та бүхэнд дуулгах хэрэгтэй. Тэр хамгийн хүчирхэг, тэвчээртэй, миний мэдэх хамгийн их хайр мэдрүүлсэн эмэгтэй байсан. Бидний төлөө залбирч, хайрласан бүгдэд баярлалаа” гэжээ. 

Аавынхаа авьяасыг өвлөж гурван ч цомгоо шүтэн бишрэгчдэдээ хүргэсэн Лиза Мари лхагва гарагт ээжтэйгээ хамт Алтан Бөмбөрцөг наадамд оролцохоор ирсэн байсан билээ. Тэрээр дөрвөн удаа гэрлэж байсан бөгөөд хөгжимчин Дэнни Кьютэй 1988 онд гэрлэж, 1994 онд салснаасаа хойш 20 хоногийн дараа попын хаан Майкл Жэксонтой гэрлэсэн юм. 

Эх сурвалж: The Guardian

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10