Dark Light
Нийгэм | 2023-01-13

Хуурамч цагдаа нарт баригдсан Иран эмэгтэйг олсон хүнд шан харамж амлав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Канад дахь гэрээсээ цагдаагийн дүр эсгэсэн гурван эрэгтэйд хулгайлагдаж сураггүй алга болсон Иран эмэгтэйг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна. 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хулгайлагдсан Элназ Хажтамирийг олоход тусалсан хүнд 100,000 канад долларын шан харамж амлажээ. 

Хажтамирийг Онтарио дахь гэрээс нь цагдаагийн дүрэмт хувцастай этгээдүүд хулгайлан авч явахдаа хөл нүцгэн цасан дээр гишгүүлэн машинд суулгаад явсан ул мөр үлдсэн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүнийг барьсан этгээдүүд ямар нэг барьцаа мөнгө нэхээгүй ажээ.

Хэдийгээр бүтэн жилийн хугацаа өнгөрсөн ч хэргийн талаар мэдээлэл тун хомс байгаа юм. Хэргийг харсан хоёр гэрчийн ярьснаар сэжигтнүүд баг зүүсэн байсан ба нэг нь гар буутай, нөгөө нь хуурамч гавтай байжээ. Хажтамири алга болохоосоо таван жилийн өмнө Канадад цагаачлан ирсэн байна. Тэрээр цагаачлахаасаа өмнө нөхрөө алдсан байсан ба бялууны үйлдвэрлэл эхлүүлээд байжээ.

Гэр бүлийнх нь зүгээс түүнийг амьд мэнд олдоно гэсэн итгэл найдвараа алдаагүй байгаа юм. Хажтамиригийн эгч Канадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа бид түүнийг одоо болтол амьд гэдэгт итгэдэг бөгөөд түүнийг дахин харж, тэвэрч чадна гэж боддог гэжээ. 

Эх сурвалж: The Guardian

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10