Хилийн цэргийн 0303 дугаар анги нь 2023 онд сургалтын жил болгож, алба хаагч нараа чадваржуулах сургалтын хүрээнд анх удаа зааварлагч багшийн бүрэн хяналт дор явагдах “SOLO” нислэг хийх чадвар эзэмших сургалт явууллаа.
Онолын хичээлээр шүхрийн жолоодлого, цаг агаарыг шинжих, техникт нислэгийн онол, хөөрөх болон газардах, нислэгийн үед дагаж мөрдөх ёстой үйл ажиллагааны журам, хүний хүчин зүйлсийн хориглох журам, аюулгүй байдлаа хангах зэргийг онолын түвшинд сургалтаар орсон.
Дадлагын хичээлээр газрын бэлтгэл сургуулилтууд өдөрт 7-8 цаг үргэлжлэх нийт онолын 30 дадлагын 70 цагийн сургалт зохион байгуулагдан явагдах юм. Уг сургалтад 10 цэргийн алба хаагч суралцаж байгаагаас Хил хамгаалах байгууллагаас анх удаа 2 эмэгтэй алба хаагч суралцаж байгаагаараа онцлог болж байна.
Сургалт явуулж буй багшийг онцолбол, Алзахгүй овогтой Батдаваа Монголын Ханглайдинг, Паралайдингийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Агаарын спортын “Шонхор” клубийн тэргүүн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багш дасгалжуулагч Паралайдингийн цэгт газардах төрлөөрөө өнөөдрийн байдлаар Монгол Улсад чансаагаараа нэгдүгээрт, дэлхийд 129 дүгээр бичигдэж байгаа чадварлаг багшийн удирдлага дор хилчин тамирчид сургалтаа явуулж байна.

АДМИН








Нийгэм






