Dark Light
Нийгэм | 2023-01-13

Ц.Булганбаатар: "Талийгаач хүүхдийн цогцсыг ёс үйлдэн оршуулсан байсан"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн ....  суманд гарсан Зээгээ малын тэжээлээр дарж амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар Ховд аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Ц.Булганбаатар  Ховд.мн  сайтад өгсөн тодруулга өгчээ. 

Тэрээр: "Энэ хэргийн талаар албан ёсоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирээгүй. Ийм хэрэг болсон байж болзошгүй талаар цагдаагийн албан хаагчид мэдээлэл ирсэн. Үүний дагуу холбогдох шалгалтын ажиллагааг хийгээд мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулагдаж байна. Ерөнхийдөө ийм үйл явдал болоод гэр бүлийн гишүүдийн хүрээнд үгсэн тохиролцоод талийгаач хүүхдийн цогцсыг ёс үйлдэн оршуулсан байсан. Тухайн газар цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа заалгаж олж тогтоосон. Хэрэгт холбогдогч 53 настай Ц буюу талийгаач хүүхдийн өвөөд эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татан баривчилсан байгаа. Үргэлжлүүлэн цагдан хорихоор шүүхэд саналаа хүргүүлсэн байгаа.

Талийгаач хүүхэд өвөө эмээ дээрээ байдаг байсан. Ээжийн хувьд оюутан учраас өөр газар ажиллаж амьдардаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон.  Хэрэг гарснаас хойш хоёр хоногийн дараа мэдээлэл аван холбогдох үйл ажиллагааг явуулж байна. Малын тэжээлээр дарж амь насыг нь хөнөөсөн гэж урьдчилсан байдлаар тогтоогдсон. Яллагдагч өөрөө хэргээ хүлээсэн” гэх мэдээллийг өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10