Dark Light
Нийгэм | 2023-01-13

8-12 насны 10 орчим охидыг хохироосон хэрэгтэн 20 жилийн ял шийтгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

​Та хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд анхаарал хандуулж чадаж байна уу? Уг асуудал нэгэнтээ бидний санаа зовинох асуудал болоод байна.

Цахим орчныг ашиглан өсвөр болон бага насны охидыг айлган сүрдүүлэн хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бусармаг гэмт хэрэг гарсан байна. Иргэн А гэгч нь 2020 оноос хойш өсвөр болон бага насны охидыг фейсбүүк хаяг руу хуурамч фейсбүүк хаягаас зурвас илгээж танилцан дотносож садар, самуун агуулсан зураг, бичлэг илгээн хариуд нь охидын нүцгэн зураг, дүрс бичлэгийг авч тухайн зураг, дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацна гэж айлган сүрдүүлж улмаар миний хэлснийг хий, нүцгэн зургаа явуул, надтай видео дуудлага хий гэх зэргээр өөрийн эрхшээлд оруулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хүчиндсэн гэмт хэргийг  Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2021 онд илрүүлж тухайн этгээд “Boyko Bou”, “Boldoo Bold” гэх хуурамч хаягуудаар нийт 80 орчим охидтой харилцаж байсан болон 8-12 насны 10 орчим охид хохироосон болохыг тогтоон 2022 онд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 жилийн ял шийтгэгдсэн байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10