Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар өнөөдөр зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
Өнөөдөр жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд -90кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар зодоглосон юм. Тэрбээр шигшээ барилдааны үеэр дэвшээндээ хүндэтгэл үзүүлэн албан ёсоор зодог тайлж буйгаа илэрхийлсэн юм.

Тэрбээр өмнө 2015 онд зодог тайлж буйгаа мэдэгдэн цаашдаа багш, дасгалжуулагчаар ажиллана хэмээн Мон-Алтиус Цагаанбаатар академийн үүсгэн байгуулсан билээ.
АДМИН








Нийгэм






