Dark Light
Нийгэм | 2023-01-14

13а маягтыг ирэх улирлаас цаасаар шаардахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн салбарын стандартуудыг шинэчлэх, эмнэлгийн тусламж  үйлчилгээний стандартыг боловсруулж нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцолж энэ чиглэлд тодорхой асуудлуудыг хийж хэрэгжүүлнэ гэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд 2020 онд өөрчлөлт орсон бөгөөд хуулийн гол зарчим эмнэлэг иргэнийг биш иргэн эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилтыг хангах зарим нэг өөрчлөлтийг ч хийх ёстой.  

“Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс амаар болон бичгээр шаардахгүй байх зарчим эрүүл мэндийн салбарт ч үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн наад зах нь иргэнээс шаарддаг 13А маягтыг цахимжуулж хоёрдугаар улирлаас цаасаар авахгүй болгоно. Үүнтэй холбоотойгоор иргэдийг чирэгдүүлэхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй шат шатны эмнэлгүүдийн ачааллыг нэмэхгүй байх арга замыг тодорхойлоход ажил хариуцаж буй хүмүүсийн санал чухал гэдгийг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10