Нүүрсний хулгайн эсрэг залуусын жагсаал төв талбайд үргэлжилсээр байгаа. Шинэ жилийн баярын дараагаар жагсаалд оролцох залуусын идэвх буурсан. Тиймээс залуус харанхуй нийгмийг гэрэлтүүлье. Залуучууд шантрахгүйгээр тэмцлээ үргэлжлүүлье, хөгжлийн боломжийг хулгайлсан авлигачдад хариуцлага тооцъё гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа юм.
Залуус лаа, чүдэнз зэргийг авчран төв талбайг тойруулан асааж үзэл бодлоо илэрхийлж байна.
АДМИН








Нийгэм






