Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч чанга хэвээр байна.
2023 оны 01-р сарын 14-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр -42...-47 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -37...-42 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -20...-25 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -25...-30 градус, бусад нутгаар -30...-35 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -42...-44 градус, бусад хэсгээр -30...-32 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -41...-43 градус, өдөртөө -27...-29 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -40...-42 градус, өдөртөө -26...-28 градус хүйтэн байна.
2023 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ныгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна.
АДМИН








Нийгэм






