Dark Light
Нийгэм | 2023-01-15

БНХАУ нэг сарын хугацаанд коронавирусын халдвараар 59,938 иргэнээ алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хятадын засгийн газар “тэг ковид” стратегиасаа татгалзсанаас хойш анх удаагаа коронавирусийн халдварын улмаас нас барсан иргэдийн тоог өчигдөр бүрэн мэдээлжээ.

Арван хоёрдугаар сарын 8-наас нэгдүгээр сарын 12-ны хооронд тус улсад нийтдээ 59,938 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан байна.

Тэдгээрийн ихэнх нь 80-аас дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүс байсныг мэдээлжээ.

Мөн  5,503 тохиолдолд вирусийн халдвар амьсгалын замын эрхтнийг нь шууд гэмтээж, үлдсэн 54,435 тохиолдолд вирусийн халдвартай бусад архаг хууч өвчин хавсарч үхэлд хүргэсэн гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19