Dark Light
Нийгэм | 2023-01-15

Хурган даргаас 10 тэрбум, хуцан даргаас хэд гарах вэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төмөр замын хурган дарга С.Батдөлийн гэрээс банкны салбарт ч байхгүй 7,3 тэрбум төгрөгтэй тэнцэх доллар, евро, юань, бэлэн мөнгө илэрлээ. 4 тэрбумын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь нэмбэл зөвхөн нэг удаад энэ айлаас 4 цэцэрлэг барих мөнгө хураагдлаа. Хурган даргаас нь шүүгээ дүүрэн хулгай илэрч байгаа юм чинь хуцан даргаас нь чингэлэгт багтахгүй их мөнгө гарах нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, С.Батдөл бол гар хөл, жинхэнэ цаад эздийнх нь мөнгө. С.Батдөлийн бат ар нь болсон дарга нарыг нь шатаах дөл ассан эсэхийг хэрэг явдлын өрнөл харуулна. 

УБТЗ-ийн энэ жилийн нийт алдагдлын 25 хувь нь нэг хурган даргынх нь гэрт байж байдаг. С.Батдөл шүүхийн танхимд өөрийгөө хөнгөн хэрэг хийсэн, 4 хүүхэд бүгдээрээ ханиад хүрсэн, эхнэр эмнэлэгт хэвтсэн, намайг сошл шүүхээр яллаж байна гэж мэдэгдсэн. Хэрэг хийхээсээ өмнө, хулгайн мөнгө гэртээ авчрахаасаа өмнө эхнэр, хүүхдээ бодоогүй түүнийг нийгэм өрөвдөж, өмөөрөхгүй байна. Гэрээр дүүрэн хулгайн мөнгө хадгалсан айлд хүүхэд нь ханиад хүрэх бол наад захын хэрэг. Баривчлагдах болохоороо эхнэрээ өглөө нь хувийн эмнэлэгт хэвтүүлсэн жүжигт олон түмэн хуурагдахгүй, хэрсүү хашир болсон. С.Батдөлийг баривчиллаа гэж ХЗДХ-ийн сайд мэдэгдсэний дараа яаж ийгээд суллах, зөвхөн татвар нуун дарагдуулсан хэрэгт холбох найруулга зохиогдсон ч олон түмнийг мэхэлж дөнгөх авлигачдын арга барагдаж байна. Өсвөр насандаа орон байрны хулгай хийж, ял шийтгэл авч байсан С.Батдөлийг сургалт дамжаанд суусан, багаасаа суйлах, дэлсэх, хумслах бэлтгэл хийсэн гэж үзээд албан тушаалд томилсон гэмээр байна. Хурган дарга хоригдсон ч хуцан дарга нар нь асуугдаж байцаагдаж буй эсэх нь одоогоор тодорхойгүй, ажил төрлөө хийсээр л байна. Хуц болох хурганаасаа, хулгайч болох багаасаа гэж.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10