Dark Light
Нийгэм | 2023-01-15

Ж.Мөнхбат амалсандаа хүрээгүй юм билээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн, шүлэгч Ж.Мөнхбат өөрийгөө 28 настай байхдаа 2008 онд казиногоос 300 мянган доллар хожсон юм билээ гэж хэллээ. Өөрийгөө нээж,  өөрийгөө таньж, өөрийгөө гайхсан үгийг өөрөө хэлсэн юм билээ. Ж.Мөнхбат 300 мянган доллар хожсон юм билээ ч гэж Ж.Мөнхбат Солонгосын казинод 100 мянган доллар тавиад алдсан баримт юм билээ. Мөнгө хожсон юм биш мөнгө алдсан баримт юм билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Ж.Мөнхбатыг Солонгосын казионд согтуу хэвтэж байхад чинь авчирсан шд ээ, чи бол нүүрсний хулгайч гэж мэдэгдэж байсан юм билээ. Ж.Мөнхбат Засгийн газрын ХЭГ-ын дарга байсан юм билээ. ЗГХЭГ-ын дарга байхдаа нүүрсний хулгайд хоригдон шалгагдаж байгаа Д.Ариунболдыг “Эрдэнэставантолгой”-н захирлаар томилуулсан юм билээ. Ж.Мөнхбат нь Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү Макс Жонсоныг 19 сая доллараар залилсан гэх Америк руу зугатсан Д.Буянтогтохын хадам ах юм билээ. Бас Ж.Мөнхбат нь гавъяатын найр хэсч, үнэгүй хоол идчихээд байр, машинууд амалчихаад “Халзан цагаан хонь аваарай” гэдэг шиг өгдөггүй юм билээ. Өгсөн машин нь эзэндээ ирэхгүй 2 жил түгжирч байгаа юм билээ.100 мянган доллар мөрийнд алдсан баримт байхад 300 мянга гэж хэлсэн нь учиртай ч юм билээ. Хэрхэн хөрөнгөжсөнөө ингэж тайлбарлах гэж байгаа юм билээ гэж учир мэдэх хүмүүс үзэж байгаа юм билээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10