Dark Light
Нийгэм | 2023-01-15

Баарнаас ТӨРД!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-д Э.Бат-Амгалан хэмээх гишүүн байдгийг төрийн ордонд агсам тавьсан, Ховдын Пүүжээ п…-г ална аа гэх зэргээр сүгсэлзсэн гэх дуулианаар мэдэж авлаа. Хэлд ороогүй  гишүүний хэл нь орооцолдсон гэх шуугиан түүний хувьд анхны танилцуулга боллоо. Тэнд ч шөргөөцөлдөөн, энд ч мөргөлдөөнд шуурхайлан очиж салгаж зохицуулдаг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүнийг өрөөнд нь хүргэж өгсөн байна. Тавантолгой хаана байдгийг мэддэггүй толгой Б.Баттөмөр болон өөрийнх нь үгээр бол тэрбээр өөрөө архи огт уудаггүй гэнэ. Өөрөө архи уудаггүй гэх боловч өрөөл бусдад архиар үйлчилж явсан хүн юм. Баар нь гарч нэр, зүсээ таагүйгээр ч боловч танилцуулсан энэ хүн Баянзүрх дүүрэг, Сансарт баарнууд ажиллуулж байсан. Баарных нь нэр их сонин. “Казино” гэдэг нэртэй. Эхнэр Э.Заяа “Казино” баар буюу “Батхаан” төвөө ажиллуулдаг юм байна. Энэ хүний намтар нмаш товчхон. Баарнаас төрд шилжиж, эсвэл баар, төр хоёрыг хослуулж ирсэн. Баарнуудын эзнээс Дүүргийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга, Цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч, ИНЕГ-ын хэлтсийн дарга гэх мэтээр ажиллаж байсан. Баянзүрх дүүргийн засаг даргад 2 удаа нэр дэвшээд болоогүй. 2016 онд ХУД-ийн нутаг дэвсгэрт согтуугаар машин жолоодож яваад баригдсан нь цагдаад тэмдэглэгдсэн тухай Засаг даргад яригдах үеэр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10