Dark Light
Нийгэм | 2023-01-15

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах иргэний санал

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай ид ярьж байна. Үндсэн эрхийн тунхаг нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулинд оруулах өөрчлөлтийн талаар иргэн бүр үгээ хэлэх эрхтэй. Иймд бид дараах 3 заалтыг өөрчлөх саналтай байна. 

Амьд явах эрхтэй гэсэн заалт бий. Хэрэгжихгүй байгаа энэ заалтыг хүн мөнгөө төлбөл амьд явах эрхтэй гэж өөрчлөх саналтай байна. 

Эрүүл орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх эрхтэй. Энэ заалтыг утаандаа баригдсан Улаанбаатараас 1000 км алсад байрлах зарим газарт,эсвэл өвлөөс бусад улиралд гэж тодотгох саналтай байна. Сонгох, сонгогдох эрхтэй гэж байна. Амьдрал дээр нэгэнт хэвийн бусаар хэвийн болчихсон бодит нөхцөл байдлыг тооцон, мөнгөө төлсөн нь сонгогдох эрхтэй, мөнгө авсан нь сонгох эрхтэй гэж өөрчлөх саналтай байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10