Dark Light
Нийгэм | 2023-01-16

Перугийн нийслэл Лимад онц байдал зарлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Перугийн Ерөнхийлөгч Дина Болуарте  ойрын долоо хоногуудад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 42 хүн амиа алдсан явдалд харамсаж буйгаа илэрхийлэн нийслэл Лима хотод онц байдал зарлах тушаал гаргалаа. Мөн тэрээр албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ.

Лима хотоос гадна сүүлийн хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал өрнөсөн Куско, Пуно, Каллао гурван мужид онц байдал зарласан байна. Жагсагчид Ерөнхийлөгч хатагтай Дина Болуартег огцрохыг шаардаад байгаа юм. 

Онц байдал зарласан 30 хоногийн хугацаанд армийн цэргүүд хэрэг явдалд хөндлөнгөөс оролцох эрхтэй ба хэд хэдэн үндсэн хуулийн заалтыг түдгэлзүүлэх ажээ. Жагсагчид өнгөрсөн амралтын өдрийн байдлаар Перу улс даяар зуу гаруй замыг хаагаад байна. Гэсэн ч эрх баригчид Перу улсын аялал жуулчлалын төв болсон Куско олон улсын нисэх буудлыг эргэн нээх шийдвэр гаргажээ. 

Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Дина Болуарте өнгөрсөн баасан гарагийн шөнө улс орон даяар мэдэгдэл хийлээ. Тэрээр Перу улсын өмнө өгсөн амлалтаа биелүүлж, төрийн тэргүүний суудлыг орхихгүй хэмээн мэдэгдсэн байна. 

Өмнөх Ерөнхийлөгч Педро Кастилло конгрессыг тараах оролдлого хийснийхээ төлөө огцорсон бөгөөд түүнийг огцруулсны дараа буюу 12 дугаар сарын эхэнд иргэд жагсаалд нэгдсэн юм. Жагсагчид Кастиллог дэмжиж, шинээр сонгууль явуулахыг шаардсаар байна. 

Эх сурвалж: The Guardian

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10