Төв аймгийн .... сумын .. дугаар багийн “Бага ханан” гэдэг газар /Багануур дүүргээс хойд зүгт 45 км-т/ .... дүүргийн харьяат малчин А 1 сарын 9-ний өдрийн 04:00 цагийн орчим Бага ханан гэдэг газарт байдаг гэрээсээ адуундаа явлаа гэж морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 1 сарын 13 ны өдрийн 09:55 цагт Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид А /44 настай, эрэгтэй/-г 1 сарын 13-ны өдрийн 11:10 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:10 цагт Төв аймгийн .... сумын Галуут багийн “Их цанат” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 15 км-т/-т байдаг отрын гэртээ нас барсан байдалтай байхад нь олж, Төв аймгийн Цагдаагийн газартай зөвшилцсөнөөр ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2023-01-16
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




