Dark Light
Нийгэм | 2023-01-16

2 автомашин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, “Бэлх” захын дэргэд авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 14-ний өдрийн 10:18 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Lexus Рикс-350” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 14-ний өдрийн 11:09 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай багийг очиход иргэн Ч-ийн “Хьюндай Грэйс” загварын бага оврын автобусны хөдөлгүүр хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19