Dark Light
Нийгэм | 2023-01-16

Х.Ган-Ялалт: ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг албан тушаалаас нь эргүүлэн татаж, шалгах ёстой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нь өөрийн хамаарал бүхий 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угаасан гэх асуудлаар сэтгүүлч Х.Ган-Ялалт мэдээлэл хийлээ.

Тэрбээр: "УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Төмөрбаатарын Аюурсайханыг эх орноосоо урвасан байж болзошгүй үндэслэлээр түүнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь эргүүлэн татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой. Тэрбээр 2022 оны долоодугаар сараас эхлэн Т.Аюурсайхан гишүүнтэй холбоотой энэ асуудлыг сөхөж, баримт материал цуглуулан ажилласан бөгөөд долоон сарын турш судалж, цуглуулсан баримтаа нэгтгэн хүргүүлж байна. 

Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй  гадаад,  дотоод  хүчин зүйлийг сэтгүүлзүйн үндсэн зарчмаас хазайлгүйгээр ажиллаж  илрүүлэх,  урьдчилан  сэргийлэх замаар  төрийн эрх бүхий байгууллага,  албан тушаалтанд мэдээлж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах нь хүн бүхний үүрэг. Тэр дундаа мэдээллийн цөмд ажилладаг мэргэшсэн сэтгүүлч хүн мэргэжлийн эрх, үүргийн хүрээнд үүссэн асуудлыг бодитоор үнэлж, цуглуулсан баримт мэдээллийг холбогдох хуулийн байгууллагад дамжуулах ёстой болохоос асуудлыг мөрдөн шалгаж, хэн нэгнийг гэм буруутай эсэхийг тогтоож, шүүх учиргүй.

Иймээс сэтгүүлчийн эрх үүргийн хүрээнд олж авсан баримт, мэдээлэл болох Т.Аюурсайхан сайдыг эх орноосоо урвасан байж болзошгүй асуудалд шууд болон шууд бусаар холбогдсон эсэхийг тогтоох, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий багийг төрийн өндөр албан тушаалд томилуулах замаар хөрөнгөжсөн байж болзошгүйг шалгуулах, мөн 2022 оны 12 дугаар сарын 05-наас өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа жагсаалд алсаас нөлөөлж, төрийн эрхийг хууль бусаар гартаа авах, өөртөө болон хамтрагчдадаа ашигтай байдлыг бий болгохоор завдсан эсэх асуудлуудыг шалгуулахаар холбогдох баримтуудыг Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-т тус тус хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19