Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдрийн 7 цагийн орчимд "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хотхоны зогсоолд байсан автомашин хулгайд алдагдсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгахад 30 настай эрэгтэй Л-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 29 настай эрэгтэй М гэгч нь хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон гомдол мэдээллийг шалгаж байна.
Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай зориулалтын зогсоолд байрлуулж, дохиолол суурилуулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
АДМИН







Нийгэм




