Dark Light
Нийгэм | 2023-01-16

17 нэр дэвшигч мэргэшил, ёс зүй зан төлөвийн шалгалт өгнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүгчийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Шалгаруулалтад давхардсан тоогоор нийт 117 нэр дэвшигч оролцож, анхан болон давж заалдах шатны шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүгчийн 34 сул орон тоонд өрсөлдөн хууль зүйн мэдлэг чадварын шалгалт өглөө.

Үүнээс эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13 сул орон тоонд 52, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11 сул орон тоонд 35, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд 16 нэр дэвшигч тус тус өрсөлдсөн. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8 сул орон тоонд 14 нэр дэвшигч өрсөлдөн тус шалгалтыг өгсөн юм.

Хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид 4, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид 2, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид 1,  давж заалдах шатны шүүхийн шүүгчид 10 нэр дэвшигч тус тус 50-аас дээш оноо авснаар тэнцэн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцохоор боллоо.

Мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 31 дүгээр тогтоолоор баталсныг хүлээн авна уу. Шалгалтын хуваарь нэр дэвшигч тус бүрээр гарсан болно.

Тэнцсэн нэр дэвшигчдийн мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга тус бүрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим сайтад оруулсан. Иргэд, олон нийт нэр дэвшигчийн талаар мэдээлэл, саналаа цахим шуудангийн shuugch-songon@judcouncil.mn хаягаар ирүүлэх боломжтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19