Dark Light
Нийгэм | 2023-01-17

Энэ жил нэгдүгээр ангид 78.7 мянган хүүхэд элсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилийн эхний байдлаар 1413

цэцэрлэг, 859 ерөнхий боловсролын сургууль , 77 техникийн болон мэргэжлийн

боловсролын сургалтын байгууллага, 69  их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж

байна.

2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 746.4 (62.4%) мянга,

техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 38.0 (3.2%) мянга, их, дээд

сургууль, коллежид 145.3 (12.1%) мянган хүүхэд, залуучууд суралцаж байна. 

Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 1-р ангид 78.7 мянган хүүхэд шинээр элссэний 86.7 хувь

сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо 266.0 мянга болж өмнөх оноос

75.0 (39.3%) мянгаар нэмэгдсэн нь өмнөх хичээлийн жилд ковид-19 цар тахлын улмаас 4-5

настай хүүхдийг үндсэн сургалтад хамруулж, 3 настай хүүхдийн хөгжлийг гэр бүлд түшиглэн

зайны хэлбэрээр дэмжин ажилласантай холбоотой гэж үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19