Дорнод аймагт 2022 оны жилийн эцсийн тооллогоор 3.3 сая толгой мал тоологдсон нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 9.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гаднын аймгаас 37.800 мал отроор өвөлжиж байна. Малчдын түвшинд 105 мянган тонн өвс, 478 тонн тэжээл бэлтгэжээ.
Аймгийн аюулгүй нөөцөд 167.4 тонн өвс, 73.5 тонн тэжээл бэлтгэсэн бол сумдын аюулгүй нөөцөд 1400 тонн өвс, 280 тонн тэжээл бэлтгэсэн Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 97.2 хувьтай хангасан.
Жилийн эхэнд олон жилийн дунджаас ахиу цас орж 5 сум зудархуу байдалтай байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдыг өвс тэжээлтэй газар руу нүүлгэх ажлыг зохион байгуулжээ.
АДМИН







Нийгэм




