Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум Цөх багийн “Номт”-ын самбар гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 9 км-т/ Өсвөр насны 5 хүүхэд хатуу хучилттай авто зам дагуу явган явж байна бид нар осгох нь гэсэн дуудлагыг 1 сарын 17-ны өдрийн 03:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход тус аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номт” амралтын газраас Сүхбаатар сумын чиглэлд явган явж байсан Т /17 настай, эрэгтэй/, Т /17 настай, эрэгтэй/, .А /16 настай, эрэгтэй/, Э /16 настай, эрэгтэй/, М /15 настай, эрэгтэй/ нарыг 04:26 цагт аймгийн төвд авчирж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Нийгэм | 2023-01-17
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




