Dark Light
Нийгэм | 2023-01-17

Эмнэлгээс гараад сураггүй болсон иргэн олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн “Задгай” /сумын төвд/ Аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ хийлгэж байсан иргэн М-нь 1 сарын 16-ны өдрийн 10:00 цагийн орчим эмнэлгээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 18:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 24 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход тус аймгийн ....  сумын харьяат иргэн М /38 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гарч яваад сураггүй болсон байжээ. Тухайн иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах үед иргэн гэртээ эсэн мэнд ирсэн тухай ар гэрээс нь мэдээлсэн тул 22:10 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19