Dark Light
Нийгэм | 2023-01-17

2022 онд ХДХВ/ДОХ-ын 19 тохиолдол шинээр бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд 2022 онд ХДХВ/ДОХ-ын 19 тохиолдол илэрч, нийт тохиолдол 346 болсон байна.  

ХДХВ гэж юу вэ?

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь өөрийнхөө РНХ-ийн хуулбарыг нэвтэрсэн эсийнхээ ДНХ рүү оруулж тухайн эсээ генээр нь өөрчилдөг төрлийн ретровирус юм.

Өөрчлөгдсөн эс дахин ижил төрлийн ретровирусийг үржүүлэх уургийг үүсгэснээр энэ төрлийн вирусийг устгахад хэцүү болдог байна.

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болдог ба хүн өөр төрлийн өвчинд эмзэг болдог байна.

Дархлалын тогтолцоо алдагдаж халдвартай тэмцэх чадваргүй болсон тохиолдолд Дархлалын олдмол хомсдол (ДОХ) хэмээн нэрлэдэг бөгөөд энэ өвчнөөр нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа үл хамааран хэн ч халдварлах боломжтой.

Дамжих зам

Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл

Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх

Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр

Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл 3 сар өнгөрдөг ба энэ хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэдэг.

Иймээс ямар нэг эрсдэлд орсон бол 3 сарын дараа дахин шинжилгээ өгөх хэрэгтэй.

ХДХВ/ДОХ эмчилгээ

Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд дэвшил гарч, Ретровирусийн эсрэг эм байнга шинэчлэгдэн сайжирч байгаа ч дэлхийн олон сая хүнийг хамарч буй эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байна.

Ретровирусийн эсрэг эмд дасал үүсэхээс сэргийлж эмийг цаг тухайд нь таслалгүй тогтмол ууж хэвших, эрүүл амьдралын хэв маяг (Архи тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, биеийн тамираар хичээллэх, эрүүл зөв хооллолт) зэргээс эмчилгээ хамаарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19