Халдварт өвчнөөр өвчлөгчид 2022 онд 325.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 250.4 мянга (43.5%)-аар буурахад коронавируст халдварын 302.0 мянган (46.2%) тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлжээ. Үүнээс
- Салхин цэцгээр өвчлөгчид 3171 (11.8 дахин),
- Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1708 (13.5 дахин),
- Цусан суулгаар өвчлөгчид 993 (2.4 дахин),
- Гонококкт халдвараар өвчлөгчид 905 (29.8%),
- Мөөгөнцрөөр өвчлөгчид 663 (46.4%),
- Тэмбүүгээр өвчлөгчид 527 (14.6%),
- Трихомониазаар өвчлөгчид 141 (5.3%),
- Вируст хепатитаар өвчлөгчид 90 (68.7%),
- Сүрьеэгээр өвчлөгчид 37 (1.6%)-оор тус тус нэмэгдэж, Коронавируст халдвараар өвчлөгчид 259176 (46.2%)-гаар буурсан байна.
АДМИН







Нийгэм




