Өвлийн дунд сарын шинийн 20–ны билэгт өдөр хойч үедээ үлгэр дууриалал болсон азай буурлууд 60 жил ханилан "Очир-Эрдэнэ"-ийн ёслолоо "ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН"-доо хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэлээ.
Очир-Эрдэнэ-ийн хуримын эзэд 7 хүүхэдтэй, 30 ач зээтэй өнөр өтгөн ам бүлтэй бөгөөд нөхөр Ж.Чулуунбаатар нь Монгол улсын Худалдааны гавъяат ажилтан, худалдааны салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн.
А.Буянхишиг нь үйлчилгээний салбарт 50 гаруй жил ажиллахдаа өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараараа Монгол Улсын “Үйлчилгээний гавъяат ажилтан" цол тэмдгээр шагнагджээ. 2005- оноос "Баян Хар Заг” ХХК-ийг удирдан аялал жуулчлалын чиглэлээр одоог хүртэл ажиллаж байна.
АДМИН







Нийгэм




