Үндэсний статистикийн хороо болон ХНХЯ, ЦХХХЯ хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн: "Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг боловсруулахад 10 гаруй байгууллага хамтарч ажилласан. Орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэл үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээ хийсэн. Нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Аргачлалын хувьд зөв. Гарч байгаа нэг эрсдэл нь үл хөдлөх хөрөнгөө борлуулсан ч гэрчилгээ шилжүүлэхэд зарцуулсан хугацаанаас шалтгаалж мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Машинаа зарсан хэр нь нэрээ шилжүүлээгүй байж болно. Иргэдийн мэдээллийн чанарын асуудал гарвал төр, иргэн үнэн бодит байдлыг хангах тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй"
ХНХЯ бодлого төлөвлөлтийн газрын дарга А. Хишигбаяр: Монголд анх удаа төрийн байгууллагын мэдээлэлд үндэслэж төрийн үйлчилгээ үзүүлэх гэж байна. Бид нийт ҮСХ, Татварын ерөнхий газар, НДЕГ, УБЕГ болон Авто тээврийн үндэсний төв зэрэг таван байгууллагын мэдээлэлд үндэслэж өрхөө үнэлсэн. Төр иргэн хамтарч төрд байгаа өөрийн мэдээллээ шинэчилж засварлах хэрэгтэй байна. Мэдээллээ засварласан иргэдэд хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжтой" гэв.
АДМИН







Нийгэм




