Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 60 км, Манлай сумаас баруун тийш 70 км-т хөдөө Ноён сумаас оторлож явсан малчин айлд 2023 оны 1-р сарын 15-ны өдөр 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч цус алдсан дуудлага ирсэн дагуу Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Цолмон болон н.Уламбаяр даргатай Манлай сумын ЭМТ-ийн баг, Их эмч н.Монголжингоо ахлагчтай Цогтцэций сумын ЭМТ-ийн баг хамтран яаралтай тусламж үзүүлэн отрын гэрт хагалгаа хийж эх хүүхэд хоёрын амь насыг авран хамгаалжээ.


АДМИН








Нийгэм



