Dark Light
Нийгэм | 2023-01-18

М.Анхцэцэг 12 дахиа улсын аварга боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд МУ-ын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүллээ. Тэрбээр огцмоор 95, түлхэлттэй 100 кг-ыг эхний өргөлтөөрөө амжилттай болгоход хангалттай байв. Тэрбээр 76 кг-аас дээш бүх жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ. Түүний жинд “Увс нуур” клубийн Г.Чинболор, Г.Марал нар мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа. Харин +87 кг-ын жинд “Увс нуур”-ын О.Баянтуул ойрын өрсөлдөгчөөсөө 37 кг илүү өргөж, алтан медаль хүртлээ. 

Эмэгтэй -87кг:

1. М.Анхцэцэг, Алдар /огцом 95, түлхэлттэй 100, нийлбэр 195/

2. Г.Чинболор, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 67, нийлбэр 122/

3. Г.Марал, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 65, нийлбэр 120/

4. Б.Энхжин, Алдар /огцом 0, түлхэлттэй 80, нийлбэр 80/

Эмэгтэй +87кг:

1. О.Баянтуул, Увс нуур /огцом 93, түлхэлттэй 112, нийлбэр 205/

2. А.Баясгалан, Увс нуур /огцом 71, түлхэлттэй 97, нийлбэр 168/

3. Б.Ичинхорол, Самбуу сан /огцом 46, түлхэлттэй 52, нийлбэр 98/

UNC Холбоодыг Дэмжих Хөтөлбөр нь Монголын спортын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагдсан. Холбоодын нэгдсэн УАШТ-д оролцож буй холбоо бүр энэ сангаас 15,000,000 төгрөгийн тусламж авах бөгөөд энэхүү санхүүжилт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулагдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19