Dark Light
Нийгэм | 2023-01-18

"Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд" жагсаал болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд" жагсаалыг өнөөдөр төв талбайд зохион байгуулна.

Энэ тухай Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дарга Ц.Оюунгэрэл: "Өнөөдөр 12 цагаас Төв талбай дээр "Хүүхдийн мөнгийг Хүүхэд бүрд" гэдэг жагсаал хийх гэж байна. Үндсэн шаардлага нь "Айлын хүүхдүүдийг алагчлалгүй мөнгийг нь өг". Зарим хүмүүс мөнгийг нь хаанаас олох юм бэ? гэж асууж магадгүй. Мөнгө нь мэдээж байгаа. 1-т хулгай дээрмийг зогсоох. Өмнөх жагсаалын үеэр яригдаж байсан 44 их наяд төгрөг өнөөгийн ханшаар хасагдсан 9%-д 222 жил олгох боломжтой. 2-т чадваргүй, дээр нь асар өндөр орлоготой төрийн албан хаагчдыг цөөлөх. ИОН Нам өмнөх жагсаалын үеэр Ашигт малтмалаас татвар бүрэн авч чадахгүй байна гэж шаардлага тавиад Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан байдаг. Уг ажлын хэсгийг Сангийн Дэд сайд Санжаагийн Мөнгөнчимэг ахлахаар томилогдсон. Өмнө нь ХНХ-ийн дэд сайд хийж байсан хүн. Хүүхдийн мөнгө, түүний ач холбогдол, бас одоо хаанаас олж болохыг маш сайн мэдэх хүний нэг. Гэхдээ энэ нөхрөөр ахлуулсан ажлын хэсэг, түүнд багтсан жирийн дундаж орлогоос хэд дахин өндөр цалинтай нөхдүүдтэй ажилласны дараа эд нар төрд ямар ч хэрэггүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Энэ сарын 15-нд ажлаа дуусгах ёстой байсан ажлын хэсэг өнөөг хүртэл ямар ч тодорхой санал зөвлөмжгүй. Бүтэн 17 хоногт түүнд багтсан төрийн төлөөлөгч нараас хагас үгтэй, нэг өгүүлбэр санал ч байдаггүй ээ. Тэд нарыг аливаа юмыг тунгаах боловсруулах чадвар байтугай хамгийн энгийн и мэйл унших, хариу бичих чадварт үнэхээр эргэлзмээр юм билээ. Ер нь төрд шигсэн цүнхчдийн чадавхгүй байдлыг өчигдрийн бүртгэлийн дампуу байдал бэлхнээ хэлээд өгч байгаа. Сурталчлаад байсан @E-Mongolia нь ямар юм байсныг бүгд харлаа үзлээ. АТГ-д өгдөг хөрөнгө оруулгын мэдүүлгээр нь хөөгөөд үзэхэд ямар ч бичиг үсгийн чадваргүй дэд сайд, тэр хэдэн мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлөхөд л 300 орчим сая төгрөг сулраад гарах юм байна лээ шүү Энэ чинь ойролцоогоор 250 хүүхдэд өгөх мөнгө" хэмээн нийтэлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19