Дорноговь аймаг, Замын-Үүд сумын хилийн бүс нутагт “Борхойн тал” гэдэг газар Галт тэрэгний зүтгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 1 сарын 17-ны өдрийн 21:28 цагт аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай багийг очиход Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд өртөөний Татах хэсгийн /ачааны гал тэрэг/-ийн хөдөлгүүрийн хэсгээс утаа уугьж байсныг 8 минут ажиллаж аюулгүй болгосон байна.
Нийгэм | 2023-01-18
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




