Dark Light
Нийгэм | 2023-01-18

Малаа хотлуулахаар гараад сураггүй болсон 6 настай хүүг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Ихэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ 1 сарын 17-ны өдрийн 16:30 цагийн орчим бага насны хүүхэд малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл иржээ.  Түргэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн Б /6 настай, эрэгтэй/-ийг 20:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж, 1 сарын 18-ны өдрийн 03:00 цагт гэрээс нь баруун урд зүгт 25 км-т Баянхайрхан багийн “Индэрт” гэдэг газраас тухайн хүүхдийг төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19