Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 1741000360244 дугаар хэрэгт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийг хууль бусаар концесс эзэмшигчээр шалгаруулсан, хууль бус “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” концессын гэрээний улмаас төрийн өмчид их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Иймд “Кью Эс Си” ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, 2022 оны 12 сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.
Нийгэм | 2023-01-18
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




