Dark Light
Нийгэм | 2023-01-18

Х.Нямбаатар:Замын-Үүдийн хил нэвтрүүлэх цэг дээр автомашины хязгаарлалт үүсгэсэн зүйл байхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Замын-Үүдийн боомтын асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Х.Нямбаатар: "Аливаа зүйл хоёр талтай. Төр оролцохоор оролцлоо гэнэ. Оролцохгүй байхаар эмх замбараагүй байдал үүсгэлээ гэнэ. Замын-Үүд дэх хилийн цэргийн ангийн захирагчтай ярьсан. Хилийн цэргийн удирдлагуудын зүгээс гурвын хаалтаас гадна талыг хилийн цэрэг хариуцахгүй. Харин гурвын хаалтаас дотогш буюу хилийн бүсэд орж ирж, тээвэр хийж байгаа компаниудын эмх цэгцтэй хил нэвтрэн өнгөрөх зохицуулалтыг хийж байгаа гэдэг тайлбарыг өгсөн. Төр ямар нэгэн зохицуулалтгүйгээр зах зээлийнхээ жамаар зохицуулалт хийж явна. Хилийн нэвтрэн өнгөрөх цэг дээр хилийн цэрэг хязгаарлалт тогтоож байгаа зүйл байхгүй. Гадна үүсэж байгаа нөхцөл байдлыг Замын-Үүдийн удирдлагууд болон Автотээврийн төвийнхөн хариуцах асуудал. Түүнээс хилийн бүс дээр автомашиныг хязгаарлаж эмх замбараагүй байдал үүсгэсэн зүйл огт байхгүй" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19