Сүхбаатарын талбайд "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд" жагсаал болж байна.
У.Цогтбаяр: "Ёс зүйн хувьд маш том алдаа. Ийм алдаа гаргаснаараа төрийн эрх баригчид хэн ч байсан огцрох ёстой. Аль ч төрд ийм зүйл байгаагүй байх. Хүүхдийг алаг үзэж болохгүй. Хүүхдийн эцэг эх мундаг ажил хийдэг байлаа гээд хүүхэд нь хохирох ёсгүй. Хүүхдийн эрхийг нүдний цөцгий мэт хайрлах ёстой. Хулгайч нар төрд байгаа учраас шударга бус шийдвэр гаргаж байна. Магадгүй нүүрсний хулгайчдыг хаацайлах гэсэн арга ч байж магадгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хулгайч нараасаа бүх мөнгийг нь хурааж аваад хүүхдүүдэд тарааж өг. Монгол улсын төр нь хүүхдээ алаг үзсэн гэвэл дэлхийн доог тохуу болно. Манай хүүхдүүд бүгд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Миний нэр дээр өчнөөн хүүхдүүд байна лээ. Цахим үндэстэн л гээд байна. Төрийн өмчийн том төслүүдээ хувийн өмч эсхүл залуучууддаа өгчих хэрэгтэй" гэв.
АДМИН







Нийгэм




