Dark Light
Нийгэм | 2023-01-18

Ц.Оюунгэрэл: Нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг олгож, алдаагаа засахыг шаардаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд" жагсаалыг өнөөдөр төв талбайд зохион байгууллаа.

Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дарга Ц.Оюунгэрэл: "УИХ-аас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд  тогтоол гаргаж, Монгол улсын нийт хүүхдийн 9 хувийг нь ялгаварлан гадуурхаж, хүүхдийн мөнгөнөөс хасах шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолыг бид Үндсэн хуулийн цэцэд өгнө. Үе үеийн ерөнхий сайдуудаас хүүхдэд халтай нь Л.Оюун-Эрдэнэ юм. 2005 оноос хойших үе үеийн засгийн газар, төрийн тэргүүнүүд хүүхдийн мөнгийг ялгахгүйгээр олгосоор ирсэн. Анх удаа Оюун-Эрдэнийн засгийн газар хүүхдүүдийг ялгасан шийдвэр гаргаснаар хамгийн харгис Засгийн газар гэж үзэж байна. Хүүхдүүдийг хасахын тулд янз бүрийн арга заль хэрэглэсэн нь харагдаж байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд харгалзахгүй өгөх ёстой. Нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг олгож, алдаагаа засахыг шаардаж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19