Dark Light
Нийгэм | 2023-01-18

Г.Занданшатар: Бүртгэл будилаантай бол бүх юм будилаантай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгох шийдвэр гарсан. Уг асуудал нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлд дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр: "Хүүхдийн мөнгө бол хүүхдийн мөнгө, ялгаварлахгүй тэгш олгох ёстой. Халамжийн мөнгө бол салгаад зорилтот бүлэгт нь өг, хоёр салгаж болно гэж би өмнө нь чуулган дээр хэлж байсан. Өнөөдрийн гарч байгаа будилаан бол бүртгэлтэй холбоотой асуудал. Манай бүртгэл будилаантай бол бүх юм будилаантай. Бүртгэл цахим шилжилтийн асуудал дээр онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Нарийн учрыг нь би сайн мэдэхгүй байна. Гүйцэтгэх засаглал биш хууль тогтоох засаглал учраас энэ асуудлыг холбогдох байнгын хороонд нь үүрэг чиглэл өгсөн" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19