Баянхонгор аймгийн ... сумын...багийн малчин Б нь 01.18-ны өдрийн 09:00 цагийн орчим морьтойгоор малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн хүмүүс малчин Б /42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 01.18-ны өдрийн 20:19 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 22:00 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км зайтай “Их дөт” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Нийгэм | 2023-01-19
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




